• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50021.15

( 2.33 0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50021.15 2.33
MSE A Индекс 19416.45 -27.15
MSE B Индекс 14412.15 -45.03

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ХЗЗ-ИЙН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛАХ “GRAND BULL AWARDS 2023” СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ

2023-10-30 11:58:15

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар 2013 онд анх “Grand Bull Awards” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд өдгөө 5 жил тутамд төр, хувийн хэвшлийн компаниуд, зах зээлийн мэргэжлийн оролцогчдоос оны шилдгүүдээ шалгаруулдаг уламжлал тогтоод байна.

Цар тахлын хүндхэн жилүүд буюу 2019-2023 онд өсөлттэй ажилласан цөөн салбарын нэг нь хөрөнгийн зах зээл юм. Сүүлийн жилүүдэд төрийн бодлого, зохицуулалтын оновчтой шийдлүүдийн үр дүнд зах зээлийн үнэлгээ 5 дахин, салбарт ажиллагсдын тоо 2-3 дахин нэмэгдэж, шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд амжилттай нэвтэрсээр байна. 

Уламжлал ёсоор гурав дах удаагаа зохион байгуулагдах “Grand Bull Awards” шагнал гардуулах ёслолд хөрөнгийн зах зээлд мэргэжлийн үйлчилгээ явуулдаг байгууллагууд, үнэт цаас гаргагчдаас 15 номинациар шилдгийг шалгаруулахаар материал хүлээн авч эхэллээ.

Номинаци болон шалгуурыг үзэх: http://masd-admin.edata.mn/.../nomination%20criteria...

Арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээлэл: https://storage.net-fs.com/hosting/7960290/1/

Website: http://masd.mn/grandbullawards/

Холбоо барих: 70133339, Info@masd.mn

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ