• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54541.49

( -54.57 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54541.49 -54.57
MSE A Индекс 20889.07 23.35
MSE B Индекс 14257.13 -102.54

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-06 16:32:44

Энэ өдөр нийт 7,643,623,705 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ОЛЛОО” ХК НЬ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗАРЛАЛАА

2026-01-06 14:49:18

Хурал 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Люкс центр, 3 давхарт, 305 тоотод зохион байшуулагдана.

2026 ОНЫ 1-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-05 15:02:09

Энэ өдөр нийт 13,081,048,235 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ХК МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2023-09-28 16:13:52

Өнөөдөр /2023-09-28/ Монголын хөрөнгийн бирж ХК болон Монголын Хуульчдын холбооны удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны санамж бичигт “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд олон улсын хурал зөвлөгөөн форумд хамтран оролцох, нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэ хуулийн төсөл, дүрэм, журам боловсруулахад харилцан мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллана.

Мөн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, Монголын Хуульчдын холбооны Сургалтын хороогоор дамжуулан хөрөнгийн зах зээл, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, түүнтэй холбоотой татварын орчны чиглэлээр хуульчдад болон хөрөнгийн биржийн оролцогчдод сургалт зохион байгуулах, сургалтын хөтөлбөр боловсруулах, магадлан итгэмжлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ