• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48921.96

( 267.9 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48921.96 267.9
MSE A Индекс 18041.53 161.32
MSE B Индекс 14586.83 120.42

Мэдээ мэдээлэл

2025 ОНЫ 4 ДҮГЭЭР САРД БИРЖЭЭР АРИЛЖААЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ ӨМНӨХ САРУУДЫНХААС ХОЁР ДАХИН ӨСЛӨӨ

2025-04-25 19:31:21

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар 1, 2, 3 дугаар сард 678 мянган тонн нүүрс арилжаалсан бол 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд арилжсан нүүрсний арилжааны хэмжээ нийт 1 сая 300 мянган тонныг давсан байна.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4 ДҮГЭЭР САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2025-04-25 18:30:55

"Монголын хөрөнгийн бирж" ХК энэхүү сургалтаар хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад зорин ажилладаг.

04-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-25 17:01:18

Энэ өдөр нийт 146,213,296,476 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-09-21 15:27:33

2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 461,187,047 төгрөгийн үнийн дүн бүхий 2,120,704 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монголын цахилгаан холбоо  ХК (MCH +14.82%), Улаансан ХК (UNS +10.00%), Гермес центр ХК (HRM +8.53%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Баянгол зочид буудал ХК (BNG -12.86%), Монинжбар ХК (MIB -9.57%), Крипто Үндэстэн  ХК (CNF -7.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 17,416 ширхэг нэгж эрх 7,209,929 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 343 ширхэг үнэт цаас 25,650,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 864 ширхэг бонд  86,381,980 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 863,108 ширхэг үнэт цаас 906,263,400 төгрөгөөр,

  • “Хангад эксплорэйшн” ХХК-ийн  2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 15,360,000 юань буюу 7,289,702,400 төгрөгөөр, 

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  65 багц 416,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 73,257,600 ам.доллар буюу 253,775,315,040 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 262,551,709,796 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.32% хувиар буурч, 34,638.62 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 9,984,471,459,334 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ