• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49002.98

( 348.92 0.72% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49002.98 348.92
MSE A Индекс 18041.53 161.32
MSE B Индекс 14586.83 120.42

Мэдээ мэдээлэл

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН САНХҮҮГИЙН ТЭНХИМИЙН БАГШ, ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-04-25 10:25:35

Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, Санхүү, эдийн засгийн их сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш Е.Соёлмаа, Т.Туул нар 3, 4 дүгээр курсийн оюутнуудын хамт “Монголын хөрөнгийн бирж” ХК-д зочлон, биржийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ, Сургалт, үйлчилгээ, мэдээллийн төвд үнэт цаасны 7451 дэх арилжааг нээх цан цохих ёслол үйлдлээ.

04-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-24 15:50:39

Энэ өдөр нийт 15,436,147,453 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

НҮҮРСНИЙ АРИЛЖАА СЭРГЭЖ, БИРЖЭЭР 800 МЯНГАН ТОННЫГ БОРЛУУЛСАН, ДӨРӨВДҮГЭЭР САРД ОНЫ ЭХНИЙ 3 САРД АРИЛЖААЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2025-04-24 12:07:40

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөний www.ubn.mn сайтын сэтгүүлчид өгсөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой асуудал болон нүүрсний арилжааны өнөөгийн нөхцөл байдлын талаарх ярилцлагын хэсгээс тоймлов.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-08-21 14:40:44

2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 198,281,203 төгрөгийн үнийн дүн бүхий 506,011 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Түмэн шувуут ХК (TUM +4.24%), Гермес центр ХК (HRM +3.52%), ЛэндМН ББСБ ХК (LEND +2.02%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ган хийц ХК (GHC -11.82%), Монинжбар ХК (MIB -8.51%), Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN -8.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 72,420 ширхэг нэгж эрх 52,008,926 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 186,300 ширхэг үнэт цаас 1,017,335,000 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 5,120,000 юань буюу 2,440,038,400 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 3,707,663,529 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.83% хувиар буурч, 35,649.95 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,334,390,579,224 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ