• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48834.54

( 75.42 0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48834.54 75.42
MSE A Индекс 18142.15 -26.87
MSE B Индекс 14357.75 58.81

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2025-08-21 09:54:33

Хуваарийн дагуу 2025.08.20-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаа амжилттай зохион байгуулагдаж, тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлж байна.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД ӨМНӨГОВЬ АЙМГААС ОЛОН БАГШ ХАМРАГДЛАА

2025-08-20 17:48:25

Энэ удаагийн сургалтад нийт 46 суралцагч хамрагдсанаас Өмнөговь аймгаас 20 гаруй, Хан-Уул дүүргээс 4 суралцагч тус тус албан газруудынхаа захилгаар суралцсан юм.

08-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-20 15:36:12

Энэ өдөр нийт 18,921,486,726 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР БОНД 2.0"-ЫН 5-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2023-08-18 16:48:51

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/124 тоот тушаалаар бүртгэгдсэн “Инвескор ББСБ” ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 12 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, нийт 50 тэрбум төгрөг хүртлэх үнийн дүн бүхий 100,000 ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 605 тоот тогтоолоор бүртгэж нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн билээ. 

Тус өрийн хэрэгслийн 5-р транч болох нийт 10 тэрбум төгрөг хүртлэх үнийн дүн бүхий жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай "Инвескор бонд 2.0" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн захиалгыг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал ажлын 5 хоногийн хугацаанд 10:00-17:00 цагийн хооронд МХБ-ийн арилжааны системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

”Инвескор Бонд 2.0”-ын үндсэн андеррайтераар "Таванбогд Капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна. 

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ