• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49002.98

( 348.92 0.72% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49002.98 348.92
MSE A Индекс 18041.53 161.32
MSE B Индекс 14586.83 120.42

Мэдээ мэдээлэл

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН САНХҮҮГИЙН ТЭНХИМИЙН БАГШ, ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-04-25 10:25:35

Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, Санхүү, эдийн засгийн их сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш Е.Соёлмаа, Т.Туул нар 3, 4 дүгээр курсийн оюутнуудын хамт “Монголын хөрөнгийн бирж” ХК-д зочлон, биржийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ, Сургалт, үйлчилгээ, мэдээллийн төвд үнэт цаасны 7451 дэх арилжааг нээх цан цохих ёслол үйлдлээ.

04-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-24 15:50:39

Энэ өдөр нийт 15,436,147,453 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

НҮҮРСНИЙ АРИЛЖАА СЭРГЭЖ, БИРЖЭЭР 800 МЯНГАН ТОННЫГ БОРЛУУЛСАН, ДӨРӨВДҮГЭЭР САРД ОНЫ ЭХНИЙ 3 САРД АРИЛЖААЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2025-04-24 12:07:40

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөний www.ubn.mn сайтын сэтгүүлчид өгсөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой асуудал болон нүүрсний арилжааны өнөөгийн нөхцөл байдлын талаарх ярилцлагын хэсгээс тоймлов.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-08-18 16:11:00

2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 178,647,158 төгрөгийн үнийн дүн бүхий 1,108,315 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN + 10.90%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +10.00%), Айтүүлс ХК (ITLS +5.91%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Дархан нэхий ХК (NEH -4.60%), ЛэндМН ББСБ ХК (LEND -3.62%), Монгол Базальт ХК (MBW -3.46%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 12,442 ширхэг нэгж эрх 9,223,774 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 15 ширхэг үнэт цаас 1, 500,000 төгрөгөөр,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  50 багц 320,000 тн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 43,520,000 доллар буюу 151,120,588,800 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 151,309,959,732 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.23 хувиар өсч, 35,948.57 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,438,934,494,779 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ