• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54821.07

( -158.76 -0.29% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54821.07 -158.76
MSE A Индекс 20970.7 -83.09
MSE B Индекс 14287.98 2.02

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-01-16 09:26:54

Багцаас “Ард кредит ББСБ ХК, “Монгол шуудан” ХК-иуд хасагдаж, шинээр “Улсын их дэлгүүр” ХК, “Эм жи эл акуа" ХК-иуд нэмэгдлээ.

1-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-15 15:04:03

Энэ өдөр нийт 97,723,398,263 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдлаа.

1-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-14 15:03:00

Энэ өдрийн зах зээлийн арилжаа нийт 67,901,161,839 төгрөгийн арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

“АПУ” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2023-08-16 18:09:52

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “АПУ" ХК-ийн Санхүү хариуцсан захирал Г.Энхбилэг 08 дугаар сарын 16-ны өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • 2023 оны эхний хагас жилийн байдлаар цэвэр борлуулалтын орлого 517 тэрбум төгрөг, цэвэр ашиг 71 тэрбум төгрөгт тус тус хүрсэн.

  • Борлуулалтын орлогын өсөлт нь сүү сүүн бүтээгдэхүүн, Дижитал консепт ХХК болон экспортын борлуулалтын өсөлтөөс хамаарлаа.

  • "АПУ" ХК харилцагчаа дэмжих, экспортын үйл ажиллагааг тэлэх, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн идэвхтэй хэрэгжүүлж байна.

  • Нийгэмд эерэг өөрчлөлтийг уриалах “Соёлоор гоёно” төслийн хүрээнд хариуцлагатай хэрэглээний талаар мэдлэг, ойлголтыг түгээх, Монголын анхны дижитал шошгыг олон нийтэд танилцуулсан.

  • Тогтвортой хөгжлийн тайланг анх удаа бие даасан байдлаар гаргалаа.

Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Шууд дамжуулалтыг эндээс хүлээн авч үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ