• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54507.06

( 327.89 0.61% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54507.06 327.89
MSE A Индекс 20723.08 57.62
MSE B Индекс 14149.16 -6.59

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-26 15:21:08

Энэ өдөр нийт 94,349,926,659 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР АМАРНА

2025-12-26 11:07:11

Монгол Улсын “Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу тухайн өдөр ажиллахгүй тул үнэт цаасны арилжаа болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

12-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-25 16:06:48

Энэ өдөр нийт 37,727,259,326 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ЛЭНДМН ББСБ” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2023-08-15 14:37:45

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “ЛЭНДМН ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр 08 дугаар сарын 15-ны өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

  • 2023 оны эхний хагас жилд компанийн нийт зээлийн багц 86.4 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 95.2%-иар өссөн.
  • Нийт орлого өмнөх оны мөн үеэс 155%-иар өсч, 20.7 тэрбум төгрөгт хүрсэн бол цэвэр ашиг 390.4%-иар өсч 8.3 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Онцлох үйл явдал:

  • “ЛэндМН ББСБ” ХК нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа амжилттай зохион байгуулж, Монголд хамгийн уян хатан нөхцөлтэй шинэ “FLEXI” зээлийн бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж, харилцагчдадаа үе шаттайгаар хүргэн ажиллаж байна.
  • “ЛэндМН ББСБ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 02 сарын 06-ны өдрийн 23/09 тогтоолын дагуу нэгж хувьцаанд 1.75 төгрөг буюу нийт 1,293,778,000 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олголоо.

Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Шууд дамжуулалтыг эндээс хүлээн авч үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ