• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50021.15

( 2.33 0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50021.15 2.33
MSE A Индекс 19416.45 -27.15
MSE B Индекс 14412.15 -45.03

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-05 15:52:28

Энэ өдөр нийт 40,445,625,808 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

Мэдээ мэдээлэл

“ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2023-08-10 16:29:30

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 1-р ангилалд бүртгэлтэй “Газар шим үйлдвэр” ХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Л.Бүрэнчимэг 08 дугаар сарын 10-ны өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

  • Олон нийтэд нээлттэй хувьцаагаа санал болгож, компанийн хэлбэр өөрчлөх, хөрөнгө татан төвлөрүүлэх, засаглалыг сайжруулах ажлууд төлөвлөсөн нь бүрэн биелэгдсэн.

  • 2023 онд борлуулалтыг өсгөх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлт, зах зээлийн болон тоног төхөөржийн судалгааг хийж гүйцэтгэх ажлууд биелэгдсэн.

  • Тайлант хугацаан дахь борлуулалтын орлого өмнөх оны хагас жилийн борлуулалтаас 12% өссөн бол цэвэр ашиг өмнөх оны хагас жилийн цэвэр ашгаас 1.8 дахин өссөн. Нийт хөрөнгийн хэмжээ 43 тэрбумд хүрч, өмнөх оны хагас жилээс 1,6 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Онцлох үйл явдал:

  • 2023 онд 6 нэр төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгаа, хэрэглэгчийн зах зээлийн судалгаа, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, шинэ агуулахын зориулалттай тоног төхөөрөмжийн судалгаанууд бүрэн хийгдээд байна.

  • Энэ оны 08 сараас түүхий эдийн шинэ агуулахын барилгын ажлыг эхлүүлэх зорилт тавьсан.

  • 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал”-ыг зарлан хуралдуулж, ТУЗ байгуулагдсан.

  • 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ТУЗ-ийн анхны хурал зохион байгуулж, ТУЗ-ийн 4 хороог байгуулж, засаглалыг сайжруулах бодлогын баримт бичгүүдийг хэлэлцэн батлах, ТУЗ-ийн үйл ажиллагааны төлөвлөө боловсруулагдаж эхэлсэн.

Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Шууд дамжуулалтыг эндээс хүлээн авч үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ