• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52121.64

( -11.06 -0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52121.64 -11.06
MSE A Индекс 19778.6 -35.16
MSE B Индекс 14663.84 -68.78

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-11 16:20:17

Энэ өдөр нийт 45,658,530,858 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ШААРДАХ ЭРХ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТАЙЛБАР

2025-12-11 11:53:16

Шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа уг шаардах эрх үүссэн өдрийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Үнэт цаасны төлбөр тооцоог Т+2 горимоор гүйцэтгэх журамтай нийцүүлэн гаргана.

Мэдээ мэдээлэл

“АРД КРЕДИТ ББСБ” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2023-08-08 17:16:56

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТОП-20 I ангилалд бүртгэлтэй “Ард Кредит ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

  • “Ард Кредит ББСБ” ХК-ийн зээлийн багц 44 тэрбум төгрөгт хүрч, зээлийн багцын чанарт эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 6.8%, хугацаа хэтэрсэн зээл 6%-тай байна. 
  • Нийт хөрөнгө нь 2022 оны сүүлээс 7.9%-иар өсч, 63 тэрбум төгрөгт хүрсэн.
  • Хүү шимтгэлийн орлого 6.7 тэрбум төгрөгт хүрч, 2023 оны эхний хагас жилд 1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

Онцлох үйл явдал:

  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТОП-20 индекст дөрөв дэх жилдээ дахин багтсан.
  • ISO/IEC27001:2013 стандартыг нэвтрүүлсэн.
  • Хөрөнгө оруулагч үндэстэн, Хувьцаа эзэмшигчдийн хурлыг амжилттай зохион байгуулж, нэгж хувьцаанд 0.1 ширхэг АрдКойныг хувьцаа эзэмшигчдэдээ хувь тэнцүүлэн олгосон.
  • Зээлийн гэрээг цахимаар баталгаажуулдаг болсон.
  • Хөрөнгө барьцаалсан шуурхай зээл олгож эхэлсэн.
  • Сөүл Плаза “Хүүхдийн 100” салбар ажиллаж эхэлсэн.
  • Дэлхийн Бичил Санхүүгийн Форум, Бичил санхүүгийн төвийн 2023 оны хуралд оролцсон.
  • Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж, харилцагчиддаа зориулан кредит карт гаргасан анхны ББСБ болсон зэрэг үйл явдлуудыг онцоллоо.

Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Шууд дамжуулалтыг эндээс хүлээн авч үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ