• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49039.01

( 214.31 0.44% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49039.01 214.31
MSE A Индекс 19129.84 172.83
MSE B Индекс 14445.54 104.39

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-27 15:28:25

Энэ өдөр нийт 3,376,185,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ГОВЬ” ХК-ИЙН ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2025-10-27 14:17:50

“Говь” ХК-ийн 10.3 хувийн хувьцааг эзэмшиж буй 25,000 гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг хамгаалагдах хүртэл тус компанийн хэлбэрээ өөрчлөх ажиллагааг зогсоосон болохыг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдлээ.

ТӨВИЙН БҮСИЙН АЙМГУУДАД “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-27 10:43:49

Тус өдөрлөгийг Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) хамтран зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

НЭР БҮХИЙ ҮЦК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2014-10-09 10:08:15
Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийн дагуу үнэт цаасны зах зээл дээр брокер дилерийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж, Монголын хөрөнгийн биржийн гишүүнчлэлийн эрх цуцлагдсан болон цуцлагдах нөхцөл бүрдээд байгаа дараахь нэр бүхий 14 компани нь “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-д гишүүнчлэлтэй байх хугацааны төлбөр хураамжийг бүрэн барагдуулаагүй, үлдэгдэл тооцоотой байгаа юм. Үүнд:
1. Грийт секьюритис ХХК
2. Очир-Эрдэнэ инвест ХХК
3. Соёмбо инвестмент ХХК
4. Юу Би Би Ди ХХК
5. Зууны гарц секьюритис ХХК
6. Скайхан КапиталХХК
7. Санхүүгийн хөгжил инвест ХХК
8. Тень ди сек ХХК
9. Прогресс партнерс ХХК
10. Юу Жи Эс ХХК
11. ТТСек ХХК
12. Монхан Трейд ХХК
13. Ники ХХК
14. Ханш инвест ХХК

Дээрх  компаниуд нь 2014 оны 11 дүгээр сарын 30-ны дотор МХБ ТӨХК-д төлөх ёстой төлбөр тооцоог бүрэн барагдуулж, тооцоо нийлүүлэхийг тус компаниудын хувьцаа эзэмшигчид болон гүйцэтгэх удирдлагуудад анхааруулж байна.
Энэхүү мэдэгдэлд заасан хугацаанд үлдэгдэл төлбөр хураамжийг төлж барагдуулаагүй тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн нэрсийг олон нийтэд зарлаж, харъяа шүүх, хяналтын байгууллагад хандан асуудлыг шийдвэрлүүлэхийг үүгээр анхааруулж байна.

Мэдээллийн алба 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ