• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51609.87

( -77.94 -0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51609.87 -77.94
MSE A Индекс 19511.61 -50.09
MSE B Индекс 14717.85 54.92

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-19 14:57:04

Энэ өдөр нийт 63,421,774,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОРНОД АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-18 16:10:00

Энэхүү өдөрлөгийг Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) хамтран олон нийтийн санхүүгийн боловсрол тэр дундаа хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байна.

11-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-18 15:36:01

Энэ өдөр нийт 67,902,116,762 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-06-21 14:45:42

2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 265,130,403 төгрөгийн үнийн дүн бүхий 780,054 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан байна.

Үүнээс Хот девелопмент ХК (SDT +14.49%), Крипто Үндэстэн ХК (CNF +14.09%), Монгол шуудан ХК (MNP +6.99%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сор ХК (SOR -14.86%), Авто импекс ХК (AOI -12.86%), Бодь Даатгал ХК (BODI -9.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 64,811 ширхэг нэгж эрх 9,127,405 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 3,058 үнэт цаас 229,600,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 270 ширхэг үнэт цаас 27,000,000 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц /12,800 тн/ баяжуулсан коксжих нүүрс 12,800,000 юань буюу 6,130,304,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 6,661,161,808 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.13% хувиар буурч, 36,487.74 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,023,417,257,572 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ