• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55048.95

( -33.47 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55048.95 -33.47
MSE A Индекс 21095.99 -6.71
MSE B Индекс 14355.32 -18.63

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-14 15:03:00

Энэ өдрийн зах зээлийн арилжаа нийт 67,901,161,839 төгрөгийн арилжаа зохион байгуулаа.

2026 ОНЫ 1-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-13 14:56:09

Энэ өдөр нийт 16,927,483,691 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

САНГИЙН ДЭД САЙД Б.ХУЛАН БОЛОН САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРМАГНАЙ НАР МХБ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026-01-12 17:10:00

Сангийн яамны зүгээс зах зээлийн цар хүрээ, тоо хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг хангах, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Мэдээ мэдээлэл

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖИХТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЖУРМЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023-06-15 12:20:52

“Монголын хөрөнгийн бирж”-ээс өнөөдөр /2023-06-15/ Үнэт цаасны компаниудын төлөөллийг хамруулан 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилт, бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан гаргаж буй журмын төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр УИХ-ын чуулганаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан бол Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 59 дугаар тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-иар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Улмаар ”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дүрмийг шинэчлэн боловсруулах, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан техник, дэд бүтэц, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн шалгуур, шаардлагыг хангах чиглэлээр бэлтгэл ажлыг ханган, холбогдох журмыг боловсруулж мөрдүүлэхийг ”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-д даалгасан.

Энэ дагуу Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/35 тоот тушаалаар байгуулагдсан “Ажлын хэсэг” холбогдох байгууллагуудад төслүүдийг урьдчилан илгээж, өнөөдөр 20 орчим Үнэт цаасны компанийн төлөөлөл

  • “Уул уурхайн бүтээгдэхүүний гишүүнчлэлийн журам”-ын төсөл,
  • “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны хяналтын журам”-ын төсөл,
  • “Итгэмжлэлийн журам”-ын төслүүдтэй танилцсаны дагуу хэлэлцүүлэгт оролцож санал, асуултуудын хүрээнд талууд дэлгэрэнгүй мэдээлэл солилцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ