• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54541.49

( -54.57 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54541.49 -54.57
MSE A Индекс 20889.07 23.35
MSE B Индекс 14257.13 -102.54

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-06 16:32:44

Энэ өдөр нийт 7,643,623,705 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ОЛЛОО” ХК НЬ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗАРЛАЛАА

2026-01-06 14:49:18

Хурал 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Люкс центр, 3 давхарт, 305 тоотод зохион байшуулагдана.

2026 ОНЫ 1-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-05 15:02:09

Энэ өдөр нийт 13,081,048,235 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“БИД БОНД” ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2023-06-12 10:30:18

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/34 тоот тушаалын дагуу бүртгэгдсэн “БИД ББСБ” ХХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 18 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нийт 8 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий 80,000 ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 150 тоот тогтоолоор бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн. 

“Бид бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн захиалгыг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг дуусталх хугацаанд хүлээн авч арилжааг амжилттай зохион байгууллаа.

"БИД ББСБ” ХХК-ийн гаргаж буй бондыг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК үндсэн андеррайтераар ажилласан бөгөөд арилжааны системд нийт 80,000 ширхэг буюу 8,000,000,000 /найман тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 127 хөрөнгө оруулагчийн 127 захиалга бүртгэгдсэнээр арилжаа амжилттай хаагдлаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ