• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54781.37

( -65.29 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54781.37 -65.29
MSE A Индекс 21067.5 -8.49
MSE B Индекс 14357.97 -80.1

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮСЭЛТЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-23 12:20:38

Сургалтад Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 44 ажилтан, албан хаагч танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 500 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа.

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

МХБ-ИЙН ШИНЭЧИЛСЭН ХЯНАЛТЫН БОЛОН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ БАТЛАГДАН, МӨРДӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ

2014-10-07 11:09:29
“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 08 сарын 13-ны өдрийн хурлаар батлагдсан “Хяналт шалгалтын журам” болон “Гишүүнчлэлийн журам”-ыг 2014 оны 10 сарын 03-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороо батламжилснаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.
МХБ-д шинээр гишүүн элсэх,  гишүүний эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, цуцлах болон гишүүний үйл ажиллагаатай холбоотой бусад харилцаа нь “Гишүүнчлэлийн журам”-аар, харин биржийн үнэт цаасны арилжааны хяналт шалгалт болон гишүүн үнэт цаасны компани, үнэт цаас гаргагчдын үйл ажиллагаанд тавих хяналттай холбоотой үүсэх харилцаа нь “Хяналт шалгалтын журам”-аар зохицуулагдах болно.
Ийнхүү Санхүүгийн зохицуулах хороо дээрх хоёр журмыг батламжилснаар Монголын хөрөнгийн биржээс “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-тай нийцүүлэн шинэчлэх шаардлагатай үндсэн зохицуулалтууд хийгдэж дууслаа.
Дээрх хоёр журмыг энд дарж  үзнэ үү.

Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ