• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54715.31

( 173.82 0.32% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54715.31 173.82
MSE A Индекс 20907 17.93
MSE B Индекс 14276.73 19.6

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-07 15:44:23

Энэ өдөр нийт 17,851,368,699 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 1-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-06 16:32:44

Энэ өдөр нийт 7,643,623,705 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 ОНЫ 1-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-05 15:02:09

Энэ өдөр нийт 13,081,048,235 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ТӨХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2023-05-09 15:52:18

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу 2022 оны 12 дугаар сард нэмэлт хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 11.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн билээ. 

Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтын талаар үнэт цаасны танилцуулгад тодорхой тусгасан бөгөөд компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөний дагуу татан төвлөрүүлсэн хөрөнгийг дараах байдлаар зарцуулахаар төлөвлөсөн. Үүнд: 

  • Арилжааны системийн сайжруулалт -63.7%

  • Мэдээлэл технологийн аюулгүй байдал -10.7%

  • Дотоод үйл ажиллагааны цахимжуулалт -6.1% 

  • Хөрөнгийн зах зээлийн сургалт үйлчилгээ, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх төв бий болгох-19.5%.

Компани 2023 онд нийт татан төвлөрүүлсэн хөрөнгөөс 6.0 тэрбум төгрөгийн зарцуулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 31-ний байдлаар 250,817.5 төгрөгийг төлөвлөгөөний дагуу зарцуулаад байна. 

Татан төвлөрүүлсэн хөрөнгийн төлөвлөгөөнд тусгагдсан бараа, ажил, үйлчилгээг худалдаж авах ажиллагаа “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль болон компанийн үнэт цаасны танилцуулгад тусгагдсан зориулалтын дагуу үе шаттайгаар хэрэгжиж байгаа болно.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ