• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54938.56

( 68.89 0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54938.56 68.89
MSE A Индекс 21157.43 91.4
MSE B Индекс 14326.37 -128.84

Мэдээ мэдээлэл

БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ “КАПИТАЛ МАРКЕТС МОНГОЛИА” ХХК-ТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛНА

2026-01-27 19:11:54

Тайлан танилцуулах арга хэмжээ 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагт "Хас банк" ХК-иар эхлэх бөгөөд Хас банк болон МХБ-ийн  албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах болно. 

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХААЛТТАЙ ХҮРЭЭНД $25 САЯ КАНАД ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ЗАРЛАЛАА

2026-01-27 18:25:25

Татан төвлөрүүлсэн орлогыг Зуун Мод молибден-зэсийн ордыг агуулсан Хөвийн Хар зэс порфирийн систем болон эргэлтийн хөрөнгийн хэрэгцээнд ашиглана.

1-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-27 12:01:37

Энэ өдөр нийт 12,313,217,924 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

"CИЛК НЭТ" ХК-ИЙН ОНООСОН НЭРИЙГ "И ЭС ЖИ ФАЙНАНС" ХК БОЛГОН ӨӨРЧИЛЛӨӨ

2023-05-02 17:29:53

Монголын хөрөнгийн биржийн III ангилалд бүртгэлтэй "Силк нэт" ХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн нэрийг өөрчилж, дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/142 тоот тушаал болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 58 тоот тогтоолоор "Силк нэт" ХК-ийн оноосон нэрийг "И Эс Жи файнанс" ХК болгон өөрчлөхөөр шийдвэрлэсэн.

Тухайн компани нь оноосон нэрийн өөрчлөлт, шинэчилсэн дүрмээ холбогдох журмын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шинээр олгосон Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн тул 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тус компанийн үнэт цаасны арилжааг "И Эс Жи файнанс" ХК /GFG/ нэрээр зохион байгуулахаар боллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ