• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49532.82

( 61.64 0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49532.82 61.64
MSE A Индекс 18146.79 3.09
MSE B Индекс 14643.62 -2.94

Мэдээ мэдээлэл

2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-07-23 17:16:44

Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 14.2 тэрбум төгрөг, 5 жилийн хугацаатай купонтой бондод 11.8 тэрбум төгрөг, нийт 26 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 23 ширхэг захиалгын санал ирүүллээ.

07-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-23 16:36:29

Энэ өдөр нийт 11,795,887,797 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 08 ДУГААР САРЫН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2025-07-23 11:33:29

“Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт” 2025 оны 08 дугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд 14:00-18:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн 1 давхрын танхимд зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-04-20 14:30:17

2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 217,207,680 төгрөгийн үнийн дүн бүхий 807,526 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 5 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тээвэр дархан ХК (TEE +14.77%), Женко тур бюро ХК (JTB +13.63%), Айтүүлс ХК (ITLS +8.03%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Баянгол зочид буудал ХК (BNG -11.23%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК (ERDN -3.86%), Ариг гал ХК (EER -3.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

       -Хөрөнгө оруулалтын сангийн 22,269 ширхэг нэгж эрхийг 7,769,159 төгрөгөөр,

       -Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,988 ширхэг бондыг 198,799,760 төгрөгөөр

       -"Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг 12,288,000 юань буюу 6,221,660,160

төгрөгөөр тус тус арилжлаа. 

       Энэ өдөр нийт 6,645,436,759 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOP-20 индекс 2.08% хувиар өсч, 37488.57 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,652,306,706,365 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ