• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48994.79

( -31 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48994.79 -31
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2021 оны 11-р сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

"СЭНДЛИ БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

2023-01-25 10:57:29

“Сэндли ББСБ” ХК-аас олон нийтэд санал болгож буй "Сэндли бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг өнөөдөр эхлүүлж, хүндэтгэлийн цан цохих ёслол боллоо. Үнэт цаасны танилцуулгад тусгасны дагуу нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 18 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, 85,000 ширхэг бондыг  зах зээлд санал болгож, 8.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Цан цохих ёслолын арга хэмжээг нээж  Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ үг хэлсэн бөгөөд тэрээр:

"Бид бүхэн өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн 6892 дахь удаагийн арилжааг ёслол төгөлдөр нээж, хүндэтгэлийн цан цохих гэж байна.

“Сэндли ББСБ” ХК-ийн анхдагч зах зээлд санал болгож буй энэхүү бондын арилжааг Монголын хөрөнгийн бирж өнөөдрөөс эхлэн 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авна. Түүнчлэн арилжааны явцад захиалгын дүн санал болгож буй үнийн дүнд хүрч, 100 хувь хүрсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжаа хаагдах нөхцөлтэй гэдгийг нийт хөрөнгө оруулагчдадаа дуулгая.

"Сэндли ББСБ" компанийн олон нийтэд санал болгож буй бонд нь 2023 онд биржээр дамжуулан зах зээлд нэвтэрч буй анхны бүтээгдэхүүн гэдгийг дуулгахад таатай байна.

2022 он бол Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэн өсөлтөд жил болж олон шинэ бүтээгдэхүүнүүд гарч байсан бол өнөөдөр “Сэндли ББСБ” компани нь дараа дараагийн Монголын Хөрөнгийн Биржээр арилжаалах бүтээгдэхүүнүүдийг түүчээлж 2023 оны анхны бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож байгаа нь дараа дараагийн олон бүтээгдэхүүний эх уурхай нь байх суурийг тавьж амжилтыг дагуулна гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Арилжааны нээлтийн арга хэмжээнд Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, "Сэндли ББСБ" ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Наранбат, “Өлзий Энд Ко Капитал ҮЦК" ХХК-ийн захирал Б.Өлзийбаяр нар оролцож үг хэлсэн бол  "Сэндли ББСБ" ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Наранбат Монголын хөрөнгийн биржийн 6892 дах удаагийн арилжааг нээж, хүндэтгэлийн цан цохилоо.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ