• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54781.37

( -65.29 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54781.37 -65.29
MSE A Индекс 21067.5 -8.49
MSE B Индекс 14357.97 -80.1

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-23 13:09:11

Энэ өдөр нийт 69,923,035,655 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮСЭЛТЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-23 12:20:38

Сургалтад Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын 44 ажилтан, албан хаагч танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 500 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа.

1-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-22 12:11:19

Энэ өдөр нийт 129,091,059,230 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ БОЛОН FTSE ГРУППИЙН ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ДАХИН СЭРГЭЛЭЭ

2014-09-19 14:10:47
Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн“FTSE групп”-ийн Засаглал, бодлого хариуцсан захирал Крис Вүүдсээс 2014 оны 9-р сарын 17-ны өдөр “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-д албан бичиг ирүүллээ.

Уг албан бичигт  FTSE группийн Засаглалын зөвлөлийн хурал 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр болж Монголын хөрөнгийн зах зээлийг “Frontier” хөгжиж буй зэрэглэлийн “Aжиглалтын жагсаалт”-д үлдээн 2015 оны 9 дүгээр сард болох дараагийн ээлжит хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасныг мэдэгдэж, Монголын хөрөнгийн бирж болон FTSE группийн хамтын ажиллагаа сэргэж буйд талархалаа илэрхийллээ.

Жич: Их Британийн нийслэл Лондон хотноо байрладаг “FTSE групп” нь олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгаагаар тэргүүлэгч компани бөгөөд 80 гаруй улсын хөрөнгийн зах зээлийн 120.000 гаруй индексийг арилжааны явцад шууд болон арилжааны эцэст тооцоолж гарган, зах зээлд мэдээлдэг байгууллага юм.


Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ