• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55048.95

( -33.47 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55048.95 -33.47
MSE A Индекс 21095.99 -6.71
MSE B Индекс 14355.32 -18.63

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-14 15:03:00

Энэ өдрийн зах зээлийн арилжаа нийт 67,901,161,839 төгрөгийн арилжаа зохион байгуулаа.

2026 ОНЫ 1-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-13 14:56:09

Энэ өдөр нийт 16,927,483,691 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

САНГИЙН ДЭД САЙД Б.ХУЛАН БОЛОН САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРМАГНАЙ НАР МХБ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026-01-12 17:10:00

Сангийн яамны зүгээс зах зээлийн цар хүрээ, тоо хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг хангах, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС ШИНЭЭР БҮРТГЭГДЛЭЭ

2022-11-23 16:56:26

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 607 дугаар тогтоол, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/130 тоот тушаалаар “Бичил эй би эс актив ТЗК”  ХХК-ийн гаргаж буй доорх нөхцөлтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. 

Үнэт цаасны нэр: Бичил глобус ХБҮЦ

Үнэт цаасны тоо ширхэг: 100,000 ширхэг

Үнэт цаасны нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг хүртэл

Үнэт цаасны нийт үнийн дүн: 10,000,000,000 төгрөг хүртэл

Үнэт цаасны хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 17.5%

Үнэт цаасны хугацаа: 24 сар

Үнэт цаасны хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Улирал тутамд

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ