• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

"ГОЛОМТ БАНК"-НЫ ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2022-11-23 12:38:51

Голомт банк” нь нийт   хувьцааныхаа 10 хувь буюу 80,402,743 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1,285 төгрөгөөр тогтоосон үнийн аргаар олон нийтэд санал болгож, 103.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн арилжаагаа өнөөдөр эхлүүллээ. 

Хүндэтгэлийн цан цохих ёслолын арга хэмжээг Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай нээж үг хэлсэн бөгөөд тэрээр:

-“Монголын хөрөнгийн зах зээлийн болон санхүүгийн зах зээлийн  хувьд өнөөдөр маш чухал өдөр болж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын ЗГ-аас томоохон хууль эрх зүйн орчин ялангуяа хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчинд томоохон хууль, эрх зүйн актуудыг гаргаж байгаа. Үүний нэг нь банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт юм. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн дагуу Монголын хамгийн том аж ахуйн нэгж буюу системийн 5 банк 2023 оны 6 дугаар сарын 30-наас өмнө олон нийтэд нээлттэй болох ёстой. Монголын эдийн засгийн шинэ түүхийг босголцсон аж ахуйн нэгжүүд олон нийтийнх болж байгаа нь маш томоохон үйл явдал юм. Учир нь Монголын иргэн бүр, хүүхдээс авхуулаад өтөл буурай, бүх хүмүүс банкны харилцагч байсан бол өнөөдөр банкны эзэн болох үүд хаалга нээгдэж байна. Түүнчлэн "Голомт банк"-ны хувьд олон нийтийн болсноор өдөр тутам бизнесийн үнэ цэнэ нь тогтдог болж хөрөнгийн зах зээлийг ч бас шинэ түвшинд гаргаж байна. Өнөөдөр "Голомт банк" нийт хувьцааныхаа 10.9 хувийг гаргаж байгаа бөгөөд нийт 103.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлж байгаа нь Монголын хөрөнгийн зах зээл дээр сүүлийн 30 гаруй жилд гарч байгаа хамгийн том IPO болж байна. Ийнхүү том IPO дээр ажилласан үнэт цаасны компани болон "Голомт банк"-ны хамт олонд ажлын өндөр амжилт хүсье! Түүнчлэн банкны реформтой зэрэгцээд төрийн өмчийн компаниудыг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулаад олон нийтэд нээлттэй болох томоохон ажил эхэлсэн. Үүнийг түүчээлээд Монголын Хөрөнгийн Бирж энэ жилдээ багтаад олон нийтийн болох бэлтгэл ажил хангагдаад явж байна. Ингэснээр хөрөнгийн зах зээл дээр санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг томоохон байгууллагууд гарахаас гадна ТӨК бас олон нийтийн болох томоохон ажлуудын суурь тавигдаж байна. Манай хөрөнгийн зах зээл гэрэлтэй харагдаж байна, гэгээтэй харагдаж байна. ” гэлээ.

Мөн энэхүү арга хэмжээнд "Монголбанк"-ны дэд ерөнхийлөгч Г. Энхтайван, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т. Цэрэнбадрал, "Голомт Банк" ХК-ийн ТУЗ-ын дарга Ч.Мөнхцэцэг нар үг хэлсэн бөгөөд "Голомт Банк" ХК-ийн ТУЗ-ын дарга Ч. Мөнхцэцэг Монголын хөрөнгийн биржийн 6848 дахь удаагийн арилжааг ёслол төгөлдөр нээж, хүндэтгэлийн цан цохилоо. 

Монголын хөрөнгийн биржийн хувьд, “Голомт банк” ХК-ийн анхдагч зах зээлд санал болгож буй үнэт цаасны захиалгыг  өнөөдрөөс эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд IPO системээрээ дамжуулан хүлээн авна. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ