• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49338.93

( 11.73 0.02% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49338.93 11.73
MSE A Индекс 19346.61 -12.26
MSE B Индекс 14250.18 -242.9

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-01 16:10:10

Энэ өдөр нийт 10,004,866,694 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-10-01 15:22:05

Хөрөнгө оруулагчдаас 26 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 9.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 10 ширхэг захиалга, 2 жилийн хугацаатай купонтой бондод 9.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 10 ширхэг захиалгын саналыг тус тус ирүүллээ.

09-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-30 17:26:21

Энэ өдөр нийт 233,468,651,067 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ЛЭНДМН АКТИВ ТЗК” ХХК-ИЙН ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

2022-10-20 12:42:03

“ЛэндМН Актив ТЗК” ХХК-иас олон нийтэд санал болгож буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/-ны анхдагч зах зээлийн арилжааг өнөөдөр эхлүүлж, хүндэтгэлийн цан цохилоо. Энэхүү үнэт цаас нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 6 дахь ХБҮЦ болж байгаа бөгөөд тус компани нь 24 сарын хугацаатай, жилийн 17 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 48,500 ширхэг ХБҮЦ-ыг зах зээлд санал болгож, 4.8 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Арилжааны нээлтийн арга хэмжээнд Монголын Хөрөнгийн Биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн Зохицуулах Хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал,  "Райнос Инвестмэнт ҮЦК” ХХК-ийн дэд захирал Н.Цэвэгмид, "Өлзий энд Ко Капитал ҮЦК”-ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр нар оролцож үг хэлсэн бол  “Анд Глобал” компанийн гүйцэтгэх захирал Б.Хос-Эрдэнэ Монголын хөрөнгийн биржийн 6825 дахь удаагийн арилжааг нээж, хүндэтгэлийн цан цохилоо.

Цан цохих ёслолын үеэр Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ:

өнөөдөр анхдагч зах зээлийн арилжаагаа эхлүүлж буй “ЛэндМН Актив ТЗК” компанийн гаргаж буй ХБҮЦ-ны зах зээлийн арилжааг андеррайтер төвтэй буюу арилжааны захиалгыг андеррайтерын компани нь зохион байгуулж байгаагаараа онцлог гэдгийг нийт хөрөнгө оруулагчиддаа дуулгахад таатай байгаагаа илэрхийлж, цаашид хөрөнгө оруулагчдын итгэл, сонирхлыг татсан ийм төрлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж, хөрөнгө зах зээлийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ажиллахаа дурьдлаа.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ