• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52177.66

( 458 0.89% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52177.66 458
MSE A Индекс 19797.88 89.53
MSE B Индекс 14732.62 44.58

Мэдээ мэдээлэл

"ШУНХЛАЙ 3” ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛНЭ

2025-12-11 09:53:09

Тус компанийн хөтөлбөрийн хүрээнд нийтэд санал болгосон нийт 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 500 мянган ширхэг өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжааг SHKH-BD-11/12/26-C0093-18​​​​​​​ үсгэн кодтойгоор эхлүүлнэ. 

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-12-11 09:39:42

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр (2025.12.11) дараах симболтойгоор явагдана. 

12-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-10 17:47:31

Энэ өдөр нийт 36,923,439,724 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 4-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-10-04 14:14:58

2022 оны 10 дүгээр сарын 4-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 121,488,593 төгрөгийн үнийн дүн бүхий 291,503 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 11 компанийн хувьцааны ханш өсөж, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүрд" XK (HRD +14.98%), "Улсын их дэлгүүр" ХК (UID +12.61%) болон "Богд Банк" ХК (BOGD +4.86%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Могойн гол" ХК (BDL -14.97%), "Монгол керамик" ХК (KEK -14.90%) болон "Эрээнцав" ХК (ECV -14.77%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 4,578 ширхэг нэгж эрхийг 3,072,178 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 1,285 ширхгийг 126,248,000 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 1.21 хувиар өсөж, 33254.56  нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,715,662,375,535 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ