• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52547.19

( 425.55 0.82% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52547.19 425.55
MSE A Индекс 19868.98 90.38
MSE B Индекс 14169.42 -494.42

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

АНДЕРРАЙТЕРИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗӨВЛӨХИЙН ЖАГСААЛТАД ОРОХ УРИЛГА

2022-09-27 15:53:57
  1.  “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэмэлт хувьцааг биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй худалдах бэлтгэл ажлын хүрээнд Андеррайтерийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээдийг  саналаа ирүүлэхийг урьж байна.

  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хувьцааг биржээр дамжуулан олон нийтэд худалдах үйл ажиллагаанд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн  41-р зүйлд заасны дагуу андеррайтерийн үйлчилгээ үзүүлэх болно.

  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

    1. Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй байх,

    2. Андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх эрх авснаас хойш 2-оос доошгүй жил үйл ажиллагаагаа тогтмол явуулсан байх,

    3. СЗХ-ны холбогдох журамд заасан Хөрөнгийн зохистой харьцаа болон эргэлтийн хөрөнгийн хувийн жингийн үзүүлэлтийг хангасан байх,

    4. Сүүлийн 3 жилийн хугацаанд үнэт цаасны зах зээлийн тухай хууль, СЗХ болон МХБ-ийн журмуудыг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байх;

    5. Шүүх хууль хяналтын байгууллагад маргаангүй байх,

    6. Аливаа хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх.

 

  1. Дээрх мэдээллийг хангасан сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 17:00 цаг хүртэл авч болох бөгөөд шалгаруулалтад оролцох саналаа Үнэлгээний хороонд mseipo@mse.mn цахим хаягаар болон цаасан хэлбэрээр 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.

 

Монголын Хөрөнгийн Бирж, Сүхбаатарын талбай-3, Улаанбаатар 15160, Монгол улс

Утасны дугаар: 11-313747 /2211, 4212/

Цахим шуудангийн хаяг: mseipo@mse.mn



МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ