• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

9-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-09-09 13:54:01

2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 361,615,862 төгрөгийн үнийн дүн бүхий 1,751,689 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 10 компанийн хувьцааны ханш өсөж, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Крипто Үндэстэн" ХК (BUN +11.54%), "Бодь Даатгал" ХК (BODI +7.16%) болон "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +5.93%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Силикат" ХК (SIL -14.78%), "Глобал монголиа холдингс" ХК (HML -14.76%) болон "Сэлэнгэ сүрэг ХК (SES -14.52%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 21,660 ширхэг нэгж эрхийг 4,874,895 төгрөгөөр арилжаалсан бол  473 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 47,285,810 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 0.19 хувиар буурч, 34486.14 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,929,194,842,811 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.