ӨндөрХаан ХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 25/03, 25/04 дугаартай шийдвэрийн дагуу ӨндөрХаан ХК-ийн хувьцааны тоог нэмэгдүүлж, өрийг хувьцаагаар солихоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан хувьцаа эзэмшигчид нь Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.2 дахь заалтад заасны дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрх үүсэж буй тул эргүүлэн худалдан авах шаардлага тавьсан хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдан авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэх
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
Хувьцааг эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэх журмыг нэгдүгээр хавсралтад зааснаар батлах
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
Өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авахыг компаниас шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2025 оны 04 сарын 25-ны өдөр байхаар тогтоох
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
Энэхүү шийдвэрийн талаарх мэдэгдлийг Санхүүгийн Зохицуулах хороо болон Монголын Хөрөнгийн Биржэд 2025 оны 05 сарын 26-ны өдрийн дотор хүргүүлж, Хувьцаа эзэмшигчдэд 2025 оны 05 сарын 27-ны өдрийн дотор нийтэд зарласугай. Давтан зарыг 2025 оны 06 сарын 11-ний өдөр анх мэдээлсэн хэлбэрийн дагуу олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
Хувьцааг эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй хувьцаа эзэмшигчдийн шаардлагыг хүлээн авах сүүлийн хугацааг 2025 оны 07 сарын 08-ны өдрийг дуустал байхаар тогтоох
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0
Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, хувьцаа эргүүлэн худалдаж авах ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэн тайлагнаж ажиллахыг Гүйцэтгэх захирал /Ц.Тайшир/-д даалгах
Зөвшөөрсөн: 100
Татгалзсан: 0
Түтгэлзсэн: 0