| Индекс | Нэгж | Өөрчлөлт |
|---|---|---|
| Top 20 Индекс | 48824.7 | 311.87 |
| MSE A Индекс | 18957.01 | 211.41 |
| MSE B Индекс | 14341.15 | -12.8 |
Засгийн газрын хямдруулалттай 52 долоо хоног, купонтой 3 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.
Энэ өдөр нийт 22,517,580,598 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг Хөвсгөл аймагт зохион байгуулагдсанаар Төвийн бүсийн иргэдийг мэдээллээр хангах ажил ийнхүү өндөрлөж байна.
Тус компани нэгж хувьцаанд 12 төгрөг 50 мөнгө /арван хоёр төгрөг тавин мөнгө/-өөр тооцож хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
"Инвескор ББСБ" хувьцаат компанийн бондын хөтөлбөрийн хүрээнд гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 100,000 ширхэг, 3041 (INVA) кодтой "Инвескор бонд 2.0"-ын 5 дугаар транчийн өрийн хэрэгслийн үндсэн төлбөр бүрэн төлөгдсөн тул Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
"Эрдэнэс Тавантолгой" хаалттай хувьцаат компанийн бондын хөтөлбөрийн хүрээнд гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1,644,711 ширхэг 3022 (ETTM) кодтой ЭТТ бонд-ын 2-р транчийн өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хасав.
Энэ өдөр нийт 11,102,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
Тус компанийн энгийн хувьцааг Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн 200,000 ширхэг хувьцаагаар нэмэгдүүлж, компанийн нийт хувьцааны тоог 348,631,506 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.
Энэ өдөр нийт 676,329,713 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2024 оны 8 дугаар сарын 26-наас 2024 оны 8 дугаар сарын 30-ны хооронд өдөрт дунджаар 12,281,092,665.4 төгрөгийн арилжаа зохион байгуулагдлаа.
Арилжааны системд нийт тавин тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий таван зуун мянган ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авахаар нийт 120 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа.