• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54864.17

( -115.66 -0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54864.17 -115.66
MSE A Индекс 20970.7 -83.09
MSE B Индекс 14287.98 2.02

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-16 18:39:37

Энэ өдөр нийт 136,912,751,996 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдлаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХОЛБОХ НЬ: БЭЭЖИН /ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА УУЛ УУРХАЙ/” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-16 17:06:55

Уг салбар хуралдаанд үнэт цаас, уул уурхайн компаниудын төлөөллүүд болон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 100 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-01-16 09:26:54

Багцаас “Ард кредит ББСБ ХК, “Монгол шуудан” ХК-иуд хасагдаж, шинээр “Улсын их дэлгүүр” ХК, “Эм жи эл акуа" ХК-иуд нэмэгдлээ.

Мэдээ мэдээлэл

“ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН” ХК 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2022-08-18 18:18:06

Монголын хөрөнгийн биржийн хоёрдугаар ангилалд бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” /ERDN/ ХК 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • Баян Хөндий алтны төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажлуудыг хангаж, харилцаа холбооны дэд бүтцийн суурилуулалт, төслийн хяналтын програм хангамжийн ажлуудыг бүрэн дуусгасан байна.

  • 2022 оны Хөндий Алтны Дүүргийн өрөмдлөгийн хөтөлбөрийн эхний үе шатыг гүйцэтгэсэн бөгөөд нийт 3906 метрийн алмазан өрөмдлөг, 2145 метрийн урвуу эргэлтэт (“RC”) өрөмдлөг гүйцэтгэжээ.

  • Энэ оны эцэс гэхэд алтны нөөцийг 2 сая унцад хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

  • Нөхөн сэргээлт, байгаль орчныг хамгаалах ажлын хүрээнд 2 га талбайд ургамалжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, 10,000 гаруй ургамал, модыг тарьж байна.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ