• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48606.22

( 87.2 0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48606.22 87.2
MSE A Индекс 17634.5 11.33
MSE B Индекс 14427.73 71.08

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-20 16:03:27

Энэ өдөр нийт 10,939,857,112 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 6 ДУГААР САРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-06-20 14:18:53

"Монголын хөрөнгийн бирж" ХК иргэдийн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран сурч хөгжих боломжийг хангахаар тус сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж буй бөгөөд техникийн шаардлага бүрэн хангагдмагц олон нийтэд мэдээлэх болно.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-06-20 11:54:10

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

Мэдээ мэдээлэл

"МОН БИЙФ" КОМПАНИАС ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2022-08-08 10:41:31

“Мон Бийф” компани нь нийт хувьцааныхаа 30 хувь буюу  64,285,700 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 45 төгрөгөөр олон нийтэд санал болгож,  2,892,856,500 төгрөг татан төвлөрүүлэхээр анхдагч зээлийн арилжаагаа өнөөдөр эхлүүллээ. 

Хүндэтгэлийн цан цохих ёслолын арга хэмжээг Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр "Мон Бийф" компанийн олон нийтэд санал болгож буй хувьцаа нь 2022 онд биржээр дамжуулан зах зээлд нэвтэрч буй 7 дахь бүтээгдэхүүн гэдгийг тодотгосон. Мөн тэрбээр Монголын хөрөнгийн бирж анхдагч зах зээлд хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх гаргагчийн төлөх арилжааны шимтгэлийг 100 хувь чөлөөлсөн нь зах зээлд оролцогчдын цар хүрээг тэлэх хандлагатай байгааг онцолсон юм. 

Мөн энэхүү арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, "Мон Бийф" компанийн Гүйцэтгэх захирал Н.Ариунбаатар, "Таван Богд Капитал" ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ, "Апекс Капитал" ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор нар оролцож, үг хэлсэн бөгөөд "Мон Бийф" компанийн Гүйцэтгэх захирал Н.Ариунбаатар Монголын хөрөнгийн биржийн 6772 дахь удаагийн арилжааг ёслол төгөлдөр нээж, хүндэтгэлийн цан цохилоо. 

Монголын хөрөнгийн биржийн хувьд, “Мон Бийф” компанийн анхдагч зах зээлд санал болгож буй үнэт цаасны захиалгыг  өнөөдрөөс эхлэн 08 дугаар сарын 12-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд IPO системээрээ дамжуулан хүлээн авна. 

Түүнчлэн анхдагч зах зээлийн арилжааны явцад олон нийтээс хувьцаа худалдан авахаар өгсөн захиалгын хэмжээ нийлүүлэлтээс давсан тохиолдолд хувь тэнцүүлнэ. Ингэхдээ 10,000 ширхэг болон түүнээс доош тоо ширхэг бүхий захиалга бүрийг хувь тэнцүүлэхгүйгээр биелүүлнэ гэсэн нөхцөлтэйгээр тус компанийн хувьцааг анхдагч зах зээлд арилжаалж эхэллээ. 

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ