• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52962.88

( 38.62 0.07% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52962.88 38.62
MSE A Индекс 20146.69 45.3
MSE B Индекс 14046.06 -86.83

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-18 16:07:41

Энэ өдөр нийт 105,331,306,841 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-17 15:47:48

Энэ өдөр нийт 19,823,645,222 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

8-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-08-03 18:08:00

2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн  113,408,049 төгрөгийн үнийн дүн бүхий 371,470 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Оллоо" ХК (OLL +14.87%), "Хай би ойл" ХК (HBO +14.78%) болон "Монгол шуудан" ХК (MNP +12.14%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мандал даатгал" ХК (MNDL -1.79%), "Монгол савхи" ХК (UYN -1.27%) болон "Таван толгой" ХК (TTL -1.18%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 18,635 ширхэг нэгж эрхийг 12,341,474 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 5,010 ширхэг үнэт цаасыг 500,500,000 төгрөгөөр тус тус арилжааллаа. 

ТOP-20 индекс 0.72 хувиар өсөж, 35317.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,097,933,609,487 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ