• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53127.15

( 164.27 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53127.15 164.27
MSE A Индекс 20319.6 172.91
MSE B Индекс 14052.9 6.84

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-12-19 18:17:17

Нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг хямдруулалттай, купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 10.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

12-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-19 17:13:09

Энэ өдөр нийт 140,757,242,227 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-18 16:07:41

Энэ өдөр нийт 105,331,306,841 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УДИРДЛАГУУД ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГҮҮЛЧ, ШИНЖЭЭЧДИЙН КЛУБИЙН ГИШҮҮДТЭЙ УУЛЗЛАА

2022-06-15 15:31:59

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн удирдлагууд Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубийн гишүүдтэй уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн 34 хувийг олон нийтэд санал болгож, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх үйл явц болон хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал цаашдын чиг хандлагын талаар клубийн гишүүдэд нээлттэй танилцууллаа.

Уулзалтын үеэр Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай Монголын хөрөнгийн бирж нээлттэй хувьцаат компани болсноор хөрөнгийн зах зээлийн хөгжилд томоохон түлхэц үзүүлнэ гэдгийг онцолсон. Тэрбээр “Монголын хөрөнгийн бирж хувьцаат компани болсноор олон улсын биржүүдийн адил клирингийн үйл ажиллагааг хавсран эрхлэх боломж бүрдэж, энэ хэрээр шимтгэл хураамж буурна. Мөн хөрөнгийн биржийн өрсөлдөх чадвар сайжирч, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл нэмэгдэхээс гадна жижиг, дунд бизнес эрхлэгчид, старт-ап компаниудын үнэт цаас гаргах үйл явц илүү хялбар болно” гэсэн юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ