• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51651.64

( 229.17 0.45% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51651.64 229.17
MSE A Индекс 19609.44 -2.23
MSE B Индекс 14730.4 49.63

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-05 17:00:28

Энэ өдөр нийт 34,964,630,071 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СТРАТЕГИЙН ТҮВШНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2025-12-05 16:22:04

Энэхүү хамтын ажиллагаа нь хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих, хоёр талын судалгаа, инновацын чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэх юм.

"ШУНХЛАЙ" ХХК-ИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 12 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДӨР БОЛГОН ХОЙШЛУУЛЛАА.

2025-12-04 17:58:28

2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл ажлын 4 өдрийн хугацаанд захиалга авах болсныг үүгээр мэдэгдэж байна.

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2022-05-24 15:36:25

"Инвескор ББСБ" ХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №03 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 25.00 төгрөг буюу нийт 1,793,197,950.00 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар шийдвэрлэсэн. 

Энэхүү ногдол ашгийг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдрийг 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөр тогтоосон бөгөөд ногдол ашгийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөсөн.

Энэ дагуу 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд ХХОАТ, ААНОАТ-ын тухай хуулийн дагуу албан татвар суутгасны дараах 1,591,771,861.25 төгрөгийн ногдол ашгийг байршуулсан болно. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ