• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52461.45

( -85.74 -0.16% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52461.45 -85.74
MSE A Индекс 19876.3 7.32
MSE B Индекс 14182.39 12.97

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-05-17 13:37:33

2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 161,163,407 төгрөгийн үнийн дүн бүхий 698,358 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Айтүүлс" ХК (ITLS +14.73%),  "Талх чихэр" ХК (TCK +12.85%), "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT +12.30%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" ХК (RMC -14.84%), "Монголын хөгжил үндэсний нэгдэл" ХК (HAM -14.52%) болон "Бинсэ" ХК (BHR -11.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 53,190 ширхэг нэгж эрхийг 45,891,867 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 353 ширхэг үнэт цаасыг 108,793,164 төгрөгөөр тус тус арилжаалсан байна. 

ТOP-20 индекс 0.76% хувиар өсөж, 34,403.77 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,940,361,923,005 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ