• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49335.49

( 65.11 0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49335.49 65.11
MSE A Индекс 17988.5 0
MSE B Индекс 14501.94 0

Мэдээ мэдээлэл

“ХААН БАНК” ХК 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-01 18:22:33

2025 оны хагас жилийн байдлаар ХААН Банк 354 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа. Активын өгөөж 3.5 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 29.5 хувьтай байна.

08-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-01 18:14:24

Энэ өдөр нийт 22,798,462,345 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ТАВАНТОЛГОЙ” ХК 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-01 17:20:45

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Отгонбаяр 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдөр компанийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Мэдээ мэдээлэл

ЭРДЭНЭ РЕСУРС ХӨНДИЙ АЛТНЫ ДҮҮРЭГ ДЭХ ӨРӨМДЛӨГИЙНХӨӨ ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА

2022-05-16 17:52:10

Хөндий Алтны Дүүргийн 2022 оны өрөмдлөгийн хөтөлбөрийн эхний үе шат 10,000 метрийн алмазан өрөмдлөгөөр эхэлсэн бол өнгөрсөн сараас 3,000 метрийн RAM өрөмдлөгөөр үргэлжилж байна. Эхний үе шат нь 2-р улирлын турш үргэлжлэх бөгөөд эхний үе шатны үр дүнд тулгуурлан дараагийн үе шатны хөтөлбөрийг загварчлахаар төлөвлөж байгаагаа Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорацийн зүгээс мэдэгдлээ.  

Энэхүү хайгуулын хөтөлбөрийн хүрээнд дүүргийн хэмжээнд газрын дөт гүнд өндөр агуулга бүхий исэлдсэн алтны бүсүүдийг судлан, "Алтан Нар" алтны төслийн үргэлжлүүлэхээс гадна өнгөрсөн онд нээн илрүүлсэн "Баян Хөндий" алтны төслийн Хар морь, Улаан нээлтийн өндөр агуулга бүхий алтны хүдэржилтийг тэлэх зэрэг ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнг энэ сарын сүүлээр танилцуулах аж.

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол Улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад Улсад бүртгэлтэй хайгуулын компани юм. Тус компани нь Монгол Улсын баруун урд бүсэд хайгуулын 1 , ашиглалтын 3 тусгай зѳвшѳѳрөл эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Алтны Дүүргийг нээн илрүүлсэн юм.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ