2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 179,319,075 төгрөгийн үнийн дүн бүхий 217,592 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Багануур" ХК (BAN +9.30%), "Дархан нэхий" ХК (NEH +8.41%) болон "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR +8.07%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Материалимпекс" ХК (MIE -5.16%), "Бодь Даатгал" ХК (BODI -4.93%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -4.39%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 39,731 ширхэг нэгж эрхийг 13,367,824 төгрөгөөр, компанийн төгрөгийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 794 ширхэг үнэт цаасыг 79,316,000 төгрөгөөр арилжаалсан бол ам.долларын нийт 14,974 ширхэг үнэт цаасыг 1,497,400 доллараар тус тус арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.37% хувиар өсч, 36,778.06 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,338,839,472,759 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ