• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49238.9

( -96.59 -0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49238.9 -96.59
MSE A Индекс 17986 -2.5
MSE B Индекс 14442.38 -59.56

Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН БАНК” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-04 16:27:45

"Төрийн банк" ХК 2025 оны эхний хагас жилийн байдлаар 31.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

08-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-04 14:59:03

Энэ өдөр нийт 8,945,904,626 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ГИШҮҮН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДҮГНЭЛЭЭ

2025-08-04 14:00:24

Ийнхүү дүгнэхдээ гэрээ болон холбогдох журмаар хүлээсэн үүргийн хэрэгжилт, арилжааны хяналт, арилжааны системийн хэвийн ажиллагаа гэсэн гурван үзүүлэлтийг харгалзсан болно.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-03-09 14:36:11

2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 231,660,998 төгрөгийн үнийн дүн бүхий 810,049 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 26 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN +15.00%), "УБ-БҮК" ХК (BUK +1.24%) болон "Дархан нэхий" ХК (NEH +0.88%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс ложистикс" ХК (ETR -12.36%), "Силикат" ХК (SIL -11.36%) болон "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT -9.83%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 41,417 ширхэг нэгж эрхийг 17,891,024 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арижаагаар төгрөгийн 5,000 ширхэг бондыг 499,200,000 төгрөгөөр, ам.долларын 742 ширхэг бондыг 74,138 ам.доллараар арилжаалсан бол багцын арилжаагаар "Монгол шевро" ХК-ийн нийт 25,279 ширхэг хувьцааг 250,009,310 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс -1.64% хувиар буурч, 38,161.33 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,453,552,496,363 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ