• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49238.9

( -96.59 -0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49238.9 -96.59
MSE A Индекс 17986 -2.5
MSE B Индекс 14442.38 -59.56

Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН БАНК” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-04 16:27:45

"Төрийн банк" ХК 2025 оны эхний хагас жилийн байдлаар 31.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

08-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-04 14:59:03

Энэ өдөр нийт 8,945,904,626 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ГИШҮҮН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДҮГНЭЛЭЭ

2025-08-04 14:00:24

Ийнхүү дүгнэхдээ гэрээ болон холбогдох журмаар хүлээсэн үүргийн хэрэгжилт, арилжааны хяналт, арилжааны системийн хэвийн ажиллагаа гэсэн гурван үзүүлэлтийг харгалзсан болно.

Мэдээ мэдээлэл

"БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЗАСАГЛАЛ (ESG)-ИЙН ТАЙЛАГНАЛЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХ НЬ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-03-07 09:10:42

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ), Монголын хөрөнгийн бирж (МХБ), Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо), НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), Тогтвортой байдлын санхүүгийн төвүүдийн сүлжээ (FC4S), Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК), НҮБ-ын хамтарсан хөтөлбөр тус тус хамтран хэрэгжүүлж буй “Монголын тогтвортой хөрөнгийн биржийн санаачилга” (МТХБС) төслийн хүрээнд “Монголын хөрөнгийн зах зээлд ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын тайлагналын стандартыг нэвтрүүлэх нь” сургалтыг 2022 оны 3 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд МХБ-ийн нийт ажилтнуудад зохион байгууллаа. 

Монголын хөрөнгийн бирж нь НҮБ-ын дэргэдэх Тогтвортой хөгжилд чиглэсэн хөрөнгийн биржүүдийн холбоонд 2017 онд элссэнээс хойш хариуцлагатай хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгыг тавин ажиллаж байгаа билээ. Энэхүү зорилгын хүрээнд МХБ нь БОНЗ-ын тайлагналын олон улсын стандартыг дотоодын зах зээлд шинээр нэвтрүүлэхээр "Бүртгэлтэй компаниудаас олон нийтэд мэдээлэл хүргэх журам"-ын төсөлд тус стандартыг тусгасан бөгөөд журам батлагдсанаар бүртгэлтэй компаниудын засаглал, ил тод байдал сайжрах, дотоодын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдол бий болж, улмаар зах зээлийн хөгжлийг дэмжихэд чухал нөлөө үзүүлэх юм. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ