• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49238.9

( -96.59 -0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49238.9 -96.59
MSE A Индекс 17986 -2.5
MSE B Индекс 14442.38 -59.56

Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН БАНК” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-04 16:27:45

"Төрийн банк" ХК 2025 оны эхний хагас жилийн байдлаар 31.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

08-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-04 14:59:03

Энэ өдөр нийт 8,945,904,626 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ГИШҮҮН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДҮГНЭЛЭЭ

2025-08-04 14:00:24

Ийнхүү дүгнэхдээ гэрээ болон холбогдох журмаар хүлээсэн үүргийн хэрэгжилт, арилжааны хяналт, арилжааны системийн хэвийн ажиллагаа гэсэн гурван үзүүлэлтийг харгалзсан болно.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-02-23 15:30:45

2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 346,744,637 төгрөгийн үнийн дүн бүхий 859,563 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 26 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Стандарт проперти групп" ХК (BBD +15.00%), "Бэрх Уул" ХК (BEU +14.78%) болон "Ган хийц" ХК (GHC +13.74%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" ХК (ONH -14.86%), "Эрдэнэт авто зам" ХК (EAZ -13.75%) болон "Хасу-Мандал" ХК (HSR -13.39%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 45,608 ширхэг нэгж эрхийг 13,716,871 төгрөгөөр арилжсан бол багцын арилжаанд "АПУ" ХК-ийн 13,800,000 ширхэг хувьцааг 20,010,000,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс -1.84% хувиар буурч 39,051.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,496,478,750,667 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ