• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49238.9

( -96.59 -0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49238.9 -96.59
MSE A Индекс 17986 -2.5
MSE B Индекс 14442.38 -59.56

Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН БАНК” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-04 16:27:45

"Төрийн банк" ХК 2025 оны эхний хагас жилийн байдлаар 31.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

08-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-04 14:59:03

Энэ өдөр нийт 8,945,904,626 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ГИШҮҮН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДҮГНЭЛЭЭ

2025-08-04 14:00:24

Ийнхүү дүгнэхдээ гэрээ болон холбогдох журмаар хүлээсэн үүргийн хэрэгжилт, арилжааны хяналт, арилжааны системийн хэвийн ажиллагаа гэсэн гурван үзүүлэлтийг харгалзсан болно.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-02-21 15:28:49

2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 357,740,862 төгрөгийн үнийн дүн бүхий 744,236 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Талх чихэр" ХК (TCK +10.97%), "Улаанбаатар хивс" ХК (UBH +10.28%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL +5.56%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" ХК (ONH -14.89%), "Мик холдинг" ХК (MIK -13.28%) болон "Багануур" ХК (BAN -10.50%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 39,349 ширхэг нэгж эрхийг 23,383,013 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 32 ширхэг үнэт цаасыг 3,147,920 төгрөгөөр, ам.долларын 77 ширхэг үнэт цаасыг 7,655 ам.доллараар тус тус арилжсан бол багцын арилжаагаар 48,690 үнэт цаасыг 3,541,224 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс -0.04 хувиар буурч 41061.45 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,690,371,668,899 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ