• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49238.9

( -96.59 -0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49238.9 -96.59
MSE A Индекс 17986 -2.5
MSE B Индекс 14442.38 -59.56

Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН БАНК” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-04 16:27:45

"Төрийн банк" ХК 2025 оны эхний хагас жилийн байдлаар 31.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

08-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-04 14:59:03

Энэ өдөр нийт 8,945,904,626 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ГИШҮҮН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДҮГНЭЛЭЭ

2025-08-04 14:00:24

Ийнхүү дүгнэхдээ гэрээ болон холбогдох журмаар хүлээсэн үүргийн хэрэгжилт, арилжааны хяналт, арилжааны системийн хэвийн ажиллагаа гэсэн гурван үзүүлэлтийг харгалзсан болно.

Мэдээ мэдээлэл

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН НЭЭЛТТЭЙ КОМПАНИ БОЛГОНО

2022-02-14 15:44:18

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын дарга Б.Цэнгэл 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Монголын Хөрөнгийн биржид ажиллаж, 6656 дахь удаагийн үнэт цаасны арилжааг нээж, цан цохилоо. 

Тэрээр “Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ эргэлтийн бодлого”-ын хүрээнд компани, ААН-үүдийн засаглалыг сайжруулах зорилтын хүрээнд төрийн өмчит компаниудыг олон нийтийн компани болгох үйл явцыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй, ил тод, шударгаар зохион байгуулах нь зүйтэй. Төрийн өмчит компаниудыг олон нийтэд нээлттэй болгосноор тухайн улсын эдийн засагт өндөр үр ашиг өгсөн олон жишээ байгаагаас дурдвал БНХАУ-ын  “Chalco”, “Air china”, ОХУ “Gazprom” гэх мэт компаниуд байна. Манай улсад ч “Монгол шуудан” ТӨХК зэрэг сайн туршлага бэлээхэн байна. Тухайлбал, “Монгол шуудан” ТӨХК нь улсын төсвөөс татаас авдаг байсан бол олон нийтэд нээлттэй компани болсноор санхүүгийн чадавх нэмэгдэж, компанийн цэвэр ашгийн үзүүлэлт 10 дахин өссөн байна” гэж онцоллоо.

Түүнчлэн, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл хэлсэн үгэндээ, олон улсын нэр хүнд бүхий “Bloomberg” агентлаг Монголын хөрөнгийн зах зээлийг 2021 оны хамгийн өндөр өсөлттэй зах зээлээр нэрлэсэн төдийгүй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй төрийн өмчит компаниас Монголын Хөрөнгийн бирж ТӨХК нь 2021 онд өндөр ашигтай ажилласан цөөн компанийн нэг болсныг мөн дурдлаа.  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ