• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49471.75

( 364.24 0.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49471.75 364.24
MSE A Индекс 19316.92 187.95
MSE B Индекс 15145.56 -13.98

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-28 17:39:07

Энэ өдөр нийт 7,767,336,868 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2024-11-28 15:44:18

Маргааш (2024.11.29) Туушин зочид буудлын 5 давхар, Соёмбо танхимд хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

“ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-28 11:43:04

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баянмөнх, “Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Мандал капитал маркетс ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал  А.Өлзийдэлгэр болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. 

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2022-01-31 11:09:57

Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 2,556,228,324.74 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 68 компанийн 7,722,518 ширхэг хувьцаа 2,106,148,242.88 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд: 

 № Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 APU АПУ 364,072        631,453,137.00
2 TUM ТҮМЭН ШУВУУТ 690,090        442,058,758.84
3 MFC МОНОС ХҮНС 3,198,550        432,277,704.29
4 MNDL МАНДАЛ ДААТГАЛ 1,649,000        201,050,198.41
5 AARD АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ 17,701        136,246,720.00
6 MFG МАНДАЛ ИРЭЭДҮЙН ӨСӨЛТ 106,106        102,690,522.45
7 CUMN CЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС 427,970          82,348,643.81
8 GOV ГОВЬ 253,829          74,712,677.25
9 ERDN ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН  67,273          60,236,638.20
10 HRM ГЕРМЕС ЦЕНТР 435,637          53,149,012.78

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 

Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 MIBG Мандал Капитал Маркетс ҮЦК          2,061,678          1,075,215,609
2 TTOL Апекс Капитал ҮЦК          2,421,446             821,661,003
3 BDSC БиДиСек ХК          1,796,744             654,452,088
4 GLMT Голомт Капитал ХХК          3,369,425             549,632,389
5 MNET Ард секюритиз ХХК          1,023,598             545,719,805
6 ZGB Таван Богд Капитал ХХК          2,820,173             441,567,244
7 TDB Ти Ди Би Капитал ХХК             793,556             207,451,024
8 BZIN Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК             394,855             105,795,151
9 ARD Өлзий энд КО капитал ХХК             209,546               97,301,561
10 BUMB Бумбат-Алтай ХХК             291,209               70,635,217

                                                          Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав. 

Бүгдийг нь биелүүлэх эсвэл үл биелүүлэх /AON/ дуудлага арилжаа:

2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бүгдийг нь биелүүлэх эсвэл үл биелүүлэх /AON/ дуудлага арилжаагаар "Түмэн шувуут" ХК-ийн нэг бүрийн 640 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 390,630 ширхэг хувьцааг нийт 250,003,200 төгрөгөөр арилжаалсан байна.

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
 Хоёрдогч зах зээлийн арилжаа:

 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрүүдэд компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 783 ширхэг бондыг нийт 78,088,850 төгрөгөөр арилжаалав. 

Д/д Өдөр Үнэт цаасны нэр  Арилжсан ширхэг Үнийн дүн  Дээд  Доод
1 2022.01.24-2022.01.28 LNBD-BD-02/07/23-C0014-14              488        48,604,800           99,600                  99,600
LNDA-BD-02/12/23-C0024-14              195        19,498,050           99,990                  99,990
MNPY-BD-16/11/22-C0023-14              100          9,986,000           99,860                  99,860
НИЙТ   783 78,088,850    

 3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хоёрдогч зах зээлийн арилжаа:

2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрүүдэд хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 215,576 ширхэг нэгж эрхийг 121,988,031.86 төгрөгөөр арилжаалав.

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 MFG Мандал ирээдүйн өсөлт 106,106 102,690,522
2 XOC Үндэсний хувьчлалын сан 109,470 19,297,509

2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 5,792,706,143,426.23 төгрөг болсон бол ТОП-20 индекс 41,529.94 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.92 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

                   МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ