• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49003.89

( -73.34 -0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49003.89 -73.34
MSE A Индекс 17835.12 -54.79
MSE B Индекс 14548.86 157.3

Мэдээ мэдээлэл

2025 ОНЫ 08 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-08-06 14:44:35

Хөрөнгө оруулагчдаас 3 жилийн хугацаатай купонтой бондод 8.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 14 ширхэг захиалгын санал ирүүлсэн бөгөөд арилжааны үр дүнд үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.101 хувиар тогтлоо.

"МОНГОЛ ШУУДАН" ХК 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-06 14:14:28

Тайлант хугацаанд компанийн борлуулалтын орлого 2024 оны мөн үеэс 7 хувь өссөн байна.

БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ТАНИЛЦУУЛАХ ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2025-08-06 10:09:29

Хуваарьт "Монложистик холдинг" ХК нэмэгдэн, өнөөдөр 16:00-17:00 цагийн хооронд 2025 оны санхүү, үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд хүргэхээр боллоо.

Мэдээ мэдээлэл

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ, УИХ-ЫН ГИШҮҮН Э.БАТШУГАР НАР МХБ-Д ЗОЧИЛЛОО

2021-11-10 04:15:13

Өнөөдөр буюу 2021 оны 11-р сарын 10-ны өдөр УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Э.Батшугар болон бусад төлөөлөл Монголын хөрөнгийн бирж (МХБ)-д зочилж, МХБ-ийн үйл ажиллагаатай танилцаж, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, сүүлийн үеийн ахиц дэвшлүүд, хөгжлийн боломжийн талаар санал солилцлоо. Түүнчлэн, МХБ-ийн зүгээс УИХ-аар удахгүй хэлэлцэгдэх "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль"-ийн төсөл, "Үнэт цаасны зах зээлийн тухай хууль"-ийн нэмэлт өөрчлөлтийн төсөл болон татварын хууль тогтоомжийн талаарх байр суурь, саналыг гишүүдэд танилцууллаа. 

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал "Хадгаламжийн хүү буурч, хөрөнгийн хуримтлал нэмэгдэхийн хирээр иргэд хуримтлалаараа оновчтой хөрөнгө оруулалт хийх асуудал тулгамдаж байна. Хөрөнгийн зах зээлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын сангуудыг нэмэгдүүлэх, суурь боловсролын сургалтын хөтөлбөрт хөрөнгийн зах зээлийн талаар болон шинэ технологи, виртуал орчны талаарх сэдвийг оруулж, иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах хэрэгтэй байна" хэмээн онцолсон бол УИХ-ын гишүүн Э.Батшугар "Хөрөнгийн зах зээл идэвхжиж буй энэ цаг үед хөгжлийг нь эрчимжүүлэхийн тулд нээлттэй компани болох, үнэт цаас гаргах процессийг олон улсын жишгийн дагуу илүү хялбаршуулах, шинэ технологид суурилсан үйлчилгээг хөрөнгийн зах зээлд нэмэгдүүлэх нь зүйтэй" хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ