• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49457.36

( -14.39 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49457.36 -14.39
MSE A Индекс 19406 89.08
MSE B Индекс 14922.81 -222.75

Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-29 17:06:21

Нэгдсэн арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Зам, тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яам, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар зэрэг төрийн захиргааны байгууллагууд манлайлан оролцож, Аймаг, нийслэлийн өмчийн 20 гаруй газар, Төрийн өмчит 16 үйлдвэрийн газар, Төрийн өмчийн оролцоотой 7 компани, төрийн өмчит 37 компани, хувийн хэвшлийн 10 байгууллагын удирдлага, төлөөллийг хамруулсан өргөн хэмжээтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө. 

11-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-29 16:23:42

Энэ өдөр нийт 935,985,694 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-11-29 15:55:48

Арилжааны захиалга хүлээн авах цаг нь ажлын өдрүүдэд 16:00 цагаар хаагдаж байсныг 17:00 цаг хүртэл сунгах андеррайтерын хүсэлтийг зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16:00 цагт анхдагч зах зээлийн арилжааг хаах өөрчлөлт орууллаа. 

Мэдээ мэдээлэл

"СЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС" ХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

2021-10-29 03:25:18

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК-ийн олон нийтэд санал болгон гаргасан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Л.Энхтайван, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, "Премиум Групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга А.Ганхуяг, “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг, андеррайтерын компани болох "Голомт Капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ, туслах андеррайтер "Апекс Капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор болон бусад төлөөлөгчид оролцож Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6,586 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо.  

Арга хэмжээний үеэр "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай хэлсэн үгэндээ МХБ нь Тогтвортой хөрөнгийн бирж санаачилгын хүрээнд тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж буй энэ үед "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК нь байгаль, нийгэм, засаглалын үнэлгээг хийлгэсэн анхны компани болж буйг онцлон тэмдэглэсэн бол Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Л.Энхтайван хэлсэн үгэндээ "Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК зөвхөн үйлчилгээ бус олон улсын жишигт нийцсэн 24 цагийн үйлдвэрлэл явуулж байгаа нь Монголдоо анхдагч үйл ажиллагааг дурдаад цаашид сайн засаглалыг тэргүүнд тавьж ажиллахыг захисан юм. 

"Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авах бөгөөд нийт татан төвлөрүүлэх 24,952,940,480 төгрөгийн санхүүжилтийг шинэ дэлгүүрийн хөрөнгө оруулалт, түгээлтийн төв болон хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн сайжруулалтанд зарцуулахаар төлөвлөж байгааг үнэт цаасны танилцуулгад дурджээ. 

Энэхүү хувьцааны үндсэн андеррайтераар “Голомт Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар "Апекс капитал ҮЦК" ХХК ажиллаж, аудитын үйлчилгээг “БДО Аудит” ХХК, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг "Гэрэгэ эстимэйт" ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Батбаяр энд Партнерс ” ХХН тус тус үзүүлж байна.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ