• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55133.21

( 230.25 0.42% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55133.21 230.25
MSE A Индекс 21070.61 43.69
MSE B Индекс 14341.69 129.72

Мэдээ мэдээлэл

САНГИЙН ДЭД САЙД Б.ХУЛАН БОЛОН САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРМАГНАЙ НАР МХБ-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2026-01-12 17:10:00

Сангийн яамны зүгээс зах зээлийн цар хүрээ, тоо хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой өсөлтийг хангах, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-01-12 14:43:35

Сургалт хөрөнгийн биржийн сургалтын танхимд 2026 оны 1-р сарын 28-30-ний өдрүүдэд явагдах болно.

2026 ОНЫ 1-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-12 14:11:55

Энэ өдөр зах зээлийн үнэлгээ түүхэн дээд буюу 14,037,986,034,742 төгрөгт хүрлээ.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭЛЭЭ

2021-10-13 01:20:30

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн анхны давхар бүртгэлтэй компани болох  “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” нь 17,484,662 ширхэг буюу нийт хувьцааныхаа 5.9%-тай тэнцэх хувьцааг нэмж гаргах замаар 14,249,999,530 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр олон нийтээс 2021 оны 10 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд анхдагч зах зээлийн захиалгыг авсан билээ.

Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд 1861 иргэн, аж ахуйн нэгж оролцож, нийт  25,570,677 ширхэг буюу 20,840,101,755 төгрөгийн үнийн дүн бүхий захиалга ирүүлсэн нь үнэт цаас гаргагчийн санал болгосон хэмжээнээс 46.2 хувиар давсан бөгөөд андеррайтерийн ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу хуваарилалтыг хийсэн. 

СЗХ-ны 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/3561 бичгийн дагуу  "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүллээ. 

                                                                           МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ