• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49295.42

( 391.75 0.8% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49295.42 391.75
MSE A Индекс 18645.03 67.93
MSE B Индекс 14631.85 -105.7

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-09 16:21:00

Энэ өдөр нийт 17,102,515,725 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БНХАУ-ЫН ОЛОН УЛСЫН НҮҮРСНИЙ “SXCOAL” ПЛАТФОРМЫН ТӨЛӨӨЛӨЛ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ЗОЧИЛЛОО

2025-09-09 12:02:19

Тус уулзалтаар биржийн үйл ажиллагааг танилцуулан, харилцагч талууд уул уурхайн арилжаанд хэрхэн оролцох талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн бөгөөд төгсгөлд нь цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН АРИЛЖААГ НЭЭЛЭЭ

2025-09-09 09:36:29

Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар 124 тоот шаардлагад үндэслэн тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс (2025.09.09) нээлээ.

Мэдээ мэдээлэл

“ХӨВСГӨЛ” ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2021-10-11 05:57:45

"Ард санхүүгийн нэгдэл" ХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг тус тус үндэслэн "Хөвсгөл" ХК-ийн хувьцаа эзэмшигчдээс компанийн хяналтын багцаас дээш хувийг худалдан авах тендер санал гаргасан байна. 

Санал болгож буй үнэ:                                                                    73 төгрөг

Худалдан авах тоо ширхэг:                                                            48,839 ширхэг (94%)

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа:    2021 оны 10 дүгээр сарын 08-ны өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа:  2021 оны 11 дугаар сарын 08-ны өдөр

Хувьцааны худалдан авах төлбөрийн хугацаа:        2021 оны 11 дугаар сарын 10-ны өдөр

Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард санхүүгийн нэгдлийн байрны 2 давхарт

Дэлгэрэнгүй мэдээллийг 77078181 утсаар авна уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ