• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48980.21

( -23.68 -0.05% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48980.21 -23.68
MSE A Индекс 17972.21 137.09
MSE B Индекс 14457.54 -91.32

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2025-08-07 10:00:36

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр MN0ZGEB13182 симболтойгоор эхэлнэ. 

“МОНЛОЖИСТИКС ХОЛДИНГ” ХК 2025 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-06 17:43:51

Монложистикс группийн татварын дараах цэвэр ашгийн өсөлт +14 хувь байна.

08-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-06 15:37:14

Энэ өдөр нийт 12,836,499,674 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2021-10-08 06:42:42

2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 233,610,314 төгрөгийн үнийн дүн бүхий 947,040 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU+7.47%) болон "Гермес центр" ХК (HRM +5.33%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" ХК (BAN -14.98%) болон "Авто импекс" ХК (AOI - 14.58%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 178,842 ширхэг нэгж эрхийг нийт 80,439,221 төгрөгөөр арилжигдсан байна. 

Компанийн бондын арилжаагаар 45  ширхэг Инвескор бонд /Транч-2/ нь 45,000,000 төгрөгөөр, 12 ширхэг Эрдэнэс таван толгой  бонд  нь 1,200 ам.доллараар арилжаалаагдсан байна.

ТOP-20 индекс 1.18 хувиар буурч, 39,953.43 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,746,922,309,323.64 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

                                                                        МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ