2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 209,417,081 төгрөгийн үнийн дүн бүхий 724,949 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 22 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Арвижих" ХК (ARJ +15.00%) болон "Хэрлэн Хивс" ХК (HRL +14.55%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бодь Даатгал" ХК (BODI -8.56%) болон "Ард Даатгал" ХК (AIC - 4.92%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 100,898 ширхэг нэгж эрхийг нийт 83,800,097 төгрөгөөр арилжигдсан байна.
Компанийн бондын арилжаагаар 200 ширхэг бондыг 19,991 ам.доллараар арилжаалсан байна.
ТOP-20 индекс 1.88 хувиар буурч, 40896.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,821,672,070,315.98 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ