• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54507.06

( 327.89 0.61% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54507.06 327.89
MSE A Индекс 20723.08 57.62
MSE B Индекс 14149.16 -6.59

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-26 15:21:08

Энэ өдөр нийт 94,349,926,659 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР АМАРНА

2025-12-26 11:07:11

Монгол Улсын “Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу тухайн өдөр ажиллахгүй тул үнэт цаасны арилжаа болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье. 

12-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-25 16:06:48

Энэ өдөр нийт 37,727,259,326 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН НЭМЭЛТ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

2021-10-04 02:55:31

Монголын Хөрөнгийн Биржийн анхны давхар бүртгэлтэй компани болох  “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”-ийн  шинээр гаргаж байгаа нэмэлт үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлэх цан цохих ёслол өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан, "Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, Дэд захирал Т.Хаш-Эрдэнэ, “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”-ийн Бизнес хөгжил хариуцсан Дэд ерөнхийлөгч А.Билгүүн, “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн нар оролцлоо.

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” нь үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг  эхлүүлэх зорилгоор нэг бүр нь 815 төгрөгийн үнэтэй нэмэлт үнэт цаас гаргах замаар нийт 5,000,000 ам.доллар буюу 14,250,000,000 /арван дөрвөн тэрбум хоёр зуун тавин сая/ төгрөгийг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн арилжааны захилгыг 2021 оны 10-р сарын 4-8-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд хүлээн авч эхэллээ. Энэхүү хувьцаа нь Торонтогийн хөрөнгийн бирж дээр канад доллараар арилжаалагддаг тул валютын ханшийн эрсдэлээс хамгаалагдсанаас гадна хоёр биржийн хооронд хөрвөх боломжтой тул хувьцааны хөрвөх чадвар сайтай гэдгээрээ давуу талтай юм. Нэмэлт үнэт цаасны тэргүүлэх  андеррайтераар "БиДиСек ҮЦК" ХК, хуулийн зөвлөхөөр өмгөөллийн "Сноу Хилл Консалтанси" ХХН, хамтрагч андеррайтераар "Мандал Капитал Маркетс" ҮЦК, “Таван Богд Капитал ҮЦК" ХХК тус тус ажиллаж байна. 

Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ