• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49693.67

( 360.12 0.73% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49693.67 360.12
MSE A Индекс 19089.75 103.24
MSE B Индекс 14824.54 -56.06

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-12 18:03:33

Энэ өдөр нийт 3,950,324,321 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

СИНГАПУРЫН БИРЖИД МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-11-11 16:31:17

Энэхүү арга хэмжээнд МХБ-ийн Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан оролцож, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн сүүлийн үеийн өсөлт, хөгжлүүд, эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалтын боломжууд, ирээдүйн төлөвийн талаар танилцуулга хийсэн...

11-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-11 15:12:01

Энэ өдөр нийт 10,194,813,065 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2021-10-03 14:52:25

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 26,930,471,995.59 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

Нийт 74 компанийн 4,721,219 ширхэг хувьцаа 1,813,409,149.5 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Симбол Үнэт цаасны нэр Ширхэг  Үнийн дүн
1 APU АПУ 249,791 351,556,602
2 AARD АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ 29,407 312,005,400
3 GOV ГОВЬ 849,819 278,669,967
4 BUN БУЛГАН УНДРАГА 1,023 150,733,000
5 TUM ТҮМЭН ШУВУУТ 269,334 98,475,450
6 MNDL МАНДАЛ ДААТГАЛ 735,016 78,363,323
7 MFG Мандал Ирээдүйн Өсөлт 69,295 75,257,303
8 ERDN ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК 74,708 68,600,551
9 TTL ТАВАН ТОЛГОЙ 6,964 55,721,505
10 UID УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР 12,909 54,157,892

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 

Симбол Компанийн нэр Ширхэг Үнийн дүн
1 TDB Ти Ди Би Капитал ХХК 5,204,169        49,945,554,650
2 MNET Ард секюритиз ХХК 1,531,879          1,136,910,410
3 BDSC БиДиСек ХК 1,327,587             520,945,383
4 TTOL Апекс Капитал ҮЦК 1,315,886             457,666,084
5 STIN Стандарт инвестмент ХХК 825,682             365,083,376
6 ZGB Таван Богд Капитал ХХК 555,341             191,030,426
7 GLMT Голомт Капитал ХХК 1,022,383             182,493,833
8 BUMB Бумбат-Алтай ХХК 521,595             147,777,402
9 ARD Өлзий энд КО капитал ХХК 344,023             133,152,126
10 GNDX Гендекс ХХК 67,420               94,933,252

                                                                  Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав. 

Багцын арилжаа: 

Энэ долоо хоногт 2,068,980 ширхэг компанийн багцыг нийт 24,827,760,000 төгрөгөөр арилжаалжээ. 

Өдөр Симбол Үнэт цаасны нэр Нэгж үнэ Арилжигдсан ширхэг Үнийн дүн
1 2021.09.27 MIK МИК ХОЛДИНГ 12,000.00                    2,068,980.00        24,827,760,000.00
Нийт                        2,068,980.00        24,827,760,000.00

 2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:

Хоёрдогч зах зээлийн арилжаа:

2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 92 ширхэг бондыг 9,183,500 төгрөгөөр, долларын 545 ширхэг бондыг 54,500 ам.доллараар арилжаалжээ.  

 3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

Хоёрдогч зах зээлийн арилжаа:

Мөн "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 203,881 ширхэг нэгж эрхийг 49,608,796 төгрөгөөр,  "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 69,295 ширхэг нэгж эрхийг 75,257,303 төгрөгөөр тус тус арилжаалсан байна. 

2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ  4,930,160,459,592.11 төгрөг болсон бол ТОП-20 индекс 42,313.24 нэгж болж өмнөх долоо хоногоос 2.66 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ